速報APP / 教育 / Bogd Khaan Palace Museum

Bogd Khaan Palace Museum

價格:免費

更新日期:2016-08-23

檔案大小:86 MB

目前版本:1.2.2

版本需求:需要 iOS 8.0 或以上版本。與 iPhone、iPad 及 iPod touch 相容。

支援語言:英語, 蒙古文

Bogd Khaan Palace Museum(圖1)-速報App

БОГД ХААН

Bogd Khaan Palace Museum(圖2)-速報App

VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсанбуу 1869 онд Төвдийн далйа ламын сангийн түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлжээ.

Bogd Khaan Palace Museum(圖3)-速報App

Түүнийг 5 настайд нь 1874 онд Монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтад өргөмжлөв. Тэрбээр төвд, монгол бичгээс гадна шашны гүн ухаан, зан үйлд шамдан суралцаж зэгсэн сайн боловсрол эзэмшижээ.

Bogd Khaan Palace Museum(圖4)-速報App

Богд төрөлхийн мэргэн ухаантай, чин шударгуу зүтгэлтэй тул бага залуу наснаасаа Монголчуудын итгэл хүндлэлийг хүлээж байжээ. Мөн соёл боловсролыг хөхүүлэн дэмжихийн зэрэгцээ шинжлэх ухааны дэвшилтэт техник технологийн шинэ бүтээлүүдийг илтэд сонирхон таашаадаг дэвшилтэт үзэлтэй хүн байв. Богд бусдыг өөртөө татах онцгой авьяас билигтэй хүн байсан ба энэ шинж байдал, түүхэн цаг үеийн тохиолоор урьд урьдны дүрүүдээсээ ихээхэн өвөрмөц намтартай хүн юм.

Bogd Khaan Palace Museum(圖5)-速報App

1893 онд VIII Богд Жавзандамба 25 нас сүүдэр зооглохын үест түүнд зориулсан томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж Богдын Ногоон ордон, Өвлийн ордон баригдсаны сацуу Хайстайн лаврин хэмээх зуны ордонг Хайлаастайн амнаас нүүлгэн Туул голын савд төвлөрүүлэн өргөтгөсөн юм. Энэ үест Ногоон ордны дотор Богдын номын сан, мөн ордны зэргэлдээ Норовлин сүм хэмээх амьтны хүрээлэнг байгуулсан явдал нь соёл гэгээрлийн томоохон дэвшилт байлаа. 1908 онд VIII Богд Жавзандамба гавжийн дамжаа барив. Мөн тэрбээр гагц хатан буулгасан Богд бөгөөд Сэцэн хан аймгийн Хөвийн Жонон вангийн хошууны харьяат Цэндийн Дондогдуламыг Цагаан дара өргөмжлөн 1902 онд ордонд авчирсан байна. Улмаар ХХ зууны эхний жилүүдэд Монголчуудын үндэсний үзэл сэргэж, хувьсгал гарах түүхэн нөхцөл байдал бодьтойгоор бүрэлдэн бий болж байлаа.

支援平台:iPhone, iPad